uih-togtool
Саналын хуудасны загвар батлах тухай
Хүчин төгөлдөрСаналын хуудасны загвар батлах тухай
1996-08-30, Улаанбаатар36
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналын хуудсыг 1 дүгээр хавсралтаар, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналын хуудсыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Энэ тогтоолыг 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ