uih-togtool
Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрБайнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай
1996-09-02, Улаанбаатар41
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Санал хураалтын дүнг үндэслэн Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын байнгын хорооны даргаар Даваадоржийн Ганболдыг сонгосугай.
Байнгын хороод нэгдэж бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орсонтой холбогдуулан Адъяагийн Ганбаатарыг Төсөв, санхүү, мөнгө-зээлийн бодлогын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас; Даваадоржийн Ганболдыг Эдийн засгийн бодлогын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ