uih-togtool
Засгийн газрын бонд гаргах тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын бонд гаргах тухай
1996-09-03, Улаанбаатар43
Үнэт цаасны тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулж, үнэгүйдлээс хамгаалах, бэлэн мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 15 хүртэл тэрбум төгрөгийн бонд гаргахыг Засгийн газар /М.Энхсайхан/-т зөвшөөрсүгэй.
Засгийн газрын бонд гаргах, арилжаалахтай холбогдсон журмыг боловсруулж, Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын байнгын хороонд танилцуулсны үндсэн дээр батлан мөрдүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/, Монгол банк /Д.Моломжамц/-д даалгасугай.
ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ