Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1996 › “Төв Банк /Монголбанк/-ны тухай хууль”, “Банкны тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

“Төв Банк /Монголбанк/-ны тухай хууль”, “Банкны тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

“Төв Банк /Монголбанк/-ны тухай хууль”, “Банкны тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1996-09-03, Улаанбаатар44

“Төв Банк /Монголбанк/-ны тухай хууль”,”Банкны тухай хууль” батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Мөнгө, зээлийн бодлого, банкны асуудлаар урьд гаргасан дүрэм, журам, зааврыг 1997 оны 3 дугаар сарын 31-ний дотор дээрх хуулиудтай нийцүүлэх арга хэмжээ авахыг Монголбанк /Д.Моломжамц/-нд даалгасугай.

2.

Банкны салбарт хэрэгжүүлэх бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг боловсруулж, 1996 оны 11 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Монголбанк /Д.Моломжамц/, Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

3.

Монголбанкны дүрэм батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1993 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг 1996 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ