uih-togtool
“Ардын эрх” сонины тухай
Хүчин төгөлдөр“Ардын эрх” сонины тухай
1996-09-03, Улаанбаатар45
"Ардын эрх" сонины зөвлөл дур мэдэн төрийн төв хэвлэлийн статусаас татгалзаж уг сонинг үндэсний бие даасан, өдөр тутмын чөлөөт хэвлэл болгон зарласан явдал хууль бус болохыг тэмдэглэж Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын даргын 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.
Ц.Балдоржийг "Ардын эрх" сонины Ерөнхий эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
"Ардын эрх" сонин, түүний хэвлэх үйлдвэрийн хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагааг нарийвчлан шадгаж холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газар, Төрийн хянан шалгах хороонд даалгасугай.
Төрийн өмчийг хууль бусаар хувийн болгох ноцтой явдал гарч байгаад нухацтай дүгнэлт хийж, тэдгээрийг таслан зогсоох, цаашид гаргуулахгүй байхад чиглэсэн арга хэмжээ авч, төрийн өмчид тавих хяналтыг хүчтэй болгохыг Засгийн газарт үүрэг болгосугай.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг төрийн байгуулалтын байнгын хороо /С.Зориг/-нд даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ