uih-togtool
Гэр бүлийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай
Хүчин төгөлдөрГэр бүлийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай
1997-10-02, Улаанбаатар72
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газраас 1997 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Гэр бүлийн тухай хууль”-ийн төсөлд өнөөгийн нөхцөлд гэр бүлийн хүрээнд гарч байгаа шинэ харилцаануудыг зохицуулах талаар хуульд тусгавал зохих зүйлүүд тусгагдаагүй, гэрлэгчид, хүүхдийн эрх ашгийг хөндсөн болон гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн харилцаа, хүүхдийн тэтгэлэг, асран хамгаалалт, хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх зэрэг зохицуулалтуудыг зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай гэж үзэж төслийг хууль санаачлагчид буцаасугай.
Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хуулийн төсөлд тусган дахин боловсруулж, 1997 оны 11 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ