uih-togtool
Зарим албан тушаалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай
Хүчин төгөлдөрЗарим албан тушаалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай
1997-10-09, Улаанбаатар73
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг, дэвд хамаарах болон түүнтэй адилтгах албан тушаалын цалингийн тухай” Монгол Улсын Их Хурлын 1997 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 66 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасны дагуу шинэчлэн тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээг 1997 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15 хувиар нэмэгдүүлсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ