Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Тогтоолд нэмэлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолд нэмэлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолд нэмэлт оруулах тухай

1997-10-09, Улаанбаатар75

Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн болон албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 65 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга гэсний дараа Статистикийн газрын дарга гэж нэмсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ