Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох тухай

uih-togtool

Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох тухай

1997-10-23, Улаанбаатар79

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг хавсралт ёсоор шинэчлэн тогтоосугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолоор шинэчлэн тогтоосон цалинг 1997 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоно.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ