Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Тогтоолын төслийг санаачлагчид нь буцаах тухай

uih-togtool

Тогтоолын төслийг санаачлагчид нь буцаах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын төслийг санаачлагчид нь буцаах тухай

1997-10-23, Улаанбаатар81

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн “Эдийн засагчдын улсын зөвлөлгөөн хийх тухай” тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь төрийн бус, мэргэжлийн байгууллагын шугамаар зохиогдох арга хэмжээг Улсын Их Хурал санаачлан, улсын төсвийн санхүүжилтээр зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн тул тогтоолын төслийг санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ