Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Хуулиудын төслийг буцаах тухай

uih-togtool

Хуулиудын төслийг буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулиудын төслийг буцаах тухай

1997-01-09, Улаанбаатар2

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль" батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай", "Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай", "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай", "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулиудын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ