Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай

uih-togtool

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай

Хүчин төгөлдөр

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай

1997-01-09, Улаанбаатар3

хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/

энэ хуульд заасан дүрэм, журмыг энэ оны 1 дүгээр улиралд багтаан батлах;

2/

Тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ оны 2 дугаар сард багтаан өргөн мэдүүлэх;

3/

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагыг байгуулж, бүртгэл явуулах бэлтгэл ажлыг хангуулах.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороо /С.Батчулуун/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ