Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

1997-01-16, Улаанбаатар10

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 02 дугаар магадлалд "Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д буй "...төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан..." гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1,2 дахь заалтуудыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийг хууль санаачлагчид буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ