uih-togtool
Хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрХуулийн төсөл буцаах тухай
1997-12-04, Улаанбаатар91
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтайванаас 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим бараанд экспортын гаалийн татвар ногдуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг ой модны аж үйлдвэр түшиглэн байгуулагдсан хот суурингийн хүн амын нийгмийн хамгааллын асуудлыг нягтлан судлах, Засгийн газрын гишүүд болон яамдын санал, дүгнэлтийг тодорхой гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хуулийн төслийг санаачлагчид нь буцаасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ