Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Тогтоолын төсөл буцаах тухай

uih-togtool

Тогтоолын төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын төсөл буцаах тухай

1997-12-04, Улаанбаатар92

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Н.Түвшинтөгсийн 1997 оны 6 дугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрчим хүчний хэмнэлтийн төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд уг тогтоолын төсөлд дурдсан заалтууд нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 1998 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан, зарим заалт нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын тушаалаар одоо хэрэгжүүлж байгаа зэрэг үндэслэлээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж төслийг санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ