Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

1997-12-05, Улаанбаатар95

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай: 1/хууль тогтоомж, Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагын шийдвэрийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийцүүлэх; 2/зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг 1998 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн шаардлагатай баг, хороодод ажиллуулах арга хэмжээ авах; 3/Хууль зүйн сайдын дэргэд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах эрдэм шинжилгээний байгууллагыг бий болгох арга хэмжээ авах.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ