Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Зарим гишүүдийг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүнээр батлах тухай

uih-togtool

Зарим гишүүдийг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүнээр батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зарим гишүүдийг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүнээр батлах тухай

1997-12-05, Улаанбаатар96

Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Гишүүдийн өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Төмөр нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Төмөр нарыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ