Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

1997-12-26, Улаанбаатар104

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн С.Батчулуун, С.Болдхэт, Б.Дэлгэрмаа нараас 1997 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд нь гэрээний талуудын тэгш эрхийн зарчим, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулиудын агуулгад тохирохгүй байна гэсэн үндэслэлээр эдгээр хуулиудын төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ