Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Тогтоолын төсөл буцаах тухай

uih-togtool

Тогтоолын төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын төсөл буцаах тухай

1997-12-26, Улаанбаатар105

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Ажил, амралтын өдрийг Хөдөлмөрийн хуулиар зохицуулсан тул Улсын Их Хурлын гишүүн Р.Нарангэрэлээс 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Ажлын өдөр шилжүүлэх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ