uih-togtool
Алт олборлолтын талаар авах зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрАлт олборлолтын талаар авах зарим арга хэмжээний тухай
1997-01-23, Улаанбаатар9
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1996 онд болсон алт олборлогчдын улсын зөвлөлгөөний шийдвэр болон сүүлийн жилүүдийн алт олборлолтын ажлын үр дүнг харгалзан нарийвчлан боловсруулж байгаа "Алт-2000" төслийг 1997 оны 1 дүгээр улиралд багтаан дуусгаж, Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газар /М. Энхсайхан/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ