Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Үндсэн хуулийн цэцийн 09 тоот дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 09 тоот дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 09 тоот дүгнэлтийн тухай

1997-01-31, Улаанбаатар11

"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай" Үндсэн хуулийн цэцийн 09 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 452, 50 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09 тоот дүгнэлтийг "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-д Үндсэн хуулиар тодорхой зохицуулалтгүй орхигдуулсан харилцааг нарийвчлан зааж өгсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй учир хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ