uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 10 тоот дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 10 тоот дүгнэлтийн тухай
1997-01-31, Улаанбаатар12
"Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай" Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 10 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 452 , 50 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхий сайдын "Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон тухай" 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот дүгнэлтийг ". . . аймаг, нийслэлийн Засаг даргыг томилох тухай . . . " асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай холбогдолгүй байна гэсэн үндэслэлээр уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ