Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Зарим гишүүдийг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх, шинээр батлах тухай

uih-togtool

Зарим гишүүдийг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх, шинээр батлах тухай

Хүчин төгөлдөр

Зарим гишүүдийг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх, шинээр батлах тухай

1997-02-06, Улаанбаатар14

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Гишүүдийн өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс Чимэдийн Сайханбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс Батжаргалын Батбаярыг тус тус чөлөөлсүгэй.

2.

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр Чимэдийн Сайханбилэгийг баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ