uih-togtool
Журам батлах, зарим зардлын хэмжээ тогтоох тухай
Хүчин төгөлдөрЖурам батлах, зарим зардлын хэмжээ тогтоох тухай
1997-02-06, Улаанбаатар15
Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
(Энэ хэсгийг Улсын Их Хурлын 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Улсын Их Хурлын гишүүний онцгой алба гүйцэтгэсний нэмэгдлийн хэмжээг сар бүр 20000 төгрөгөөр тогтоосугай. /Энэ зүйлийг 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 73 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцосн
(Энэ хэсгийг Улсын Их Хурлын 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Улсын Их Хурлын гишүүний эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, үр хүүхэд, ах, эгч, дүү нь болон өөрийн шууд асрамжид байдаг хадам эцэг, эхэд гачигдал тохиолдсон нөхцөлд тэдэнд 30000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгож байхаар тогтоосугай.
(Энэ хэсгийг Улсын Их Хурлын 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
(Энэ хэсгийг Улсын Их Хурлын 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Энэ тогтоолыг 1997 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай " Улсын Их Хурлын 1994 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр тогтоол, "Улсын Их Хурлын гишүүний нэмэгдэл бий болгох тухай" Улсын Их Хурлын 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 80 дугаар тогтоол, "Бэлэг дурсгалын зүйлийн хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын даргын 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар захирамж, "Улсын Их Хурлын гишүүн гадаадын зочин, төлөөлөгч хүлээн авч зоог барих журмын тухай" Улсын Их Хурлын даргын 1994 оны 6 дугаар сарын 24-ны 39 дүгээр захирамж, "Төсөвт зардлын хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 1994 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар захирамж, "Тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 1994 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ