uih-togtool
Хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрХуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1997-02-06, Улаанбаатар17
Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай: 1/Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн тайлбарлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг 1997 оны 3 дугаар сард багтаан хангах; 2/Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд орж байгаа нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан даатгалтай иргэдэд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, тэднээс хууль бусаар төлбөр авах, чирэгдүүлэх аливаа дутагдлыг таслан зогсоох, эмчилгээ, үйлчилгээг сайжруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг салбарын дотоод бүтэц, ажлын ачаалал, зохион байгуулалтыг сайжруулах замаар гаргаж шийдвэрлэх.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ