uih-togtool
Хуулийн төслүүдийг буцаах тухай
Хүчин төгөлдөрХуулийн төслүүдийг буцаах тухай
1997-04-10, Улаанбаатар22
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газраас 1997 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”, “Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлөт оруулах тухай хууль”-ийн төслүүдийг буцаан авах тухай Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн эдгээр хуулиудын төслийг хууль санаачлагчид буцаасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ