uih-togtool
Импортын барааны гаалийн албан татварын тухай
Хүчин төгөлдөрИмпортын барааны гаалийн албан татварын тухай
1997-04-18, Улаанбаатар24
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Импортын зарим нэрийн барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг хавсралтын ёсоор баталсугай.
Энэ тогтоолын 1-д дурдсанаас бусад импортын бүх төрлийн барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тэг /"0"/ байхаар тогтоосугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гаалийн татварын тухай" Улсын Бага Хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоол, "Гаалийн болон гаалийн тарифын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ