uih-togtool
Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрГазрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1997-04-24, Улаанбаатар26
Газрын төлбөрийн тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1997 оны 7 дугаар сарын 1-ний өдөрт багтаан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайханд/-т даалгасугай: 1/ Засгийн газар, яамдын газрын төлбөртэй холбогдсон шийдвэрийг Газрын төлбөрийн тухай хуульд нийцүүлэх; 2/ газрын үнэлгээний тойрог, хот , тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл, газрын суурь үнэлгээ болон хуульд заасан хязгаарт багтаан газрын төлбөрийн хэмжээг тогтоох, сум, дүүргүүдийн газрыг үнэлгээний тойрог, зэрэглэлд хамрах хуваарийг батлах.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ