uih-togtool
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Хүчин төгөлдөрЕрөнхийлөгчийн хоригийн тухай
1997-04-25, Улаанбаатар27
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ