uih-togtool
Хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрХуулийн төсөл буцаах тухай
1997-05-22, Улаанбаатар34
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газраас 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", “Хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслүүдийг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуультай уялдуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд ажил олгогч /улсын байгууллага/-оос төлөх шимтгэлийн дээд хэмжээ нэмэгдсэн үед улсын төвлөрсөн төсөвт хэрхэн нөлөөлөх, хөдөлмөрийн хэвийн бус, онцлог ажил мэргэжлийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн өндөр насны тэтгэврийн эрх хэрэгжих нөхцлийг тодорхойлох зэрэг шаардлагад нийцүүлэх, мөн Засгийн газрын 1996 оны 19 дүгээр тогтоолоор улсын хэмжээнд явагдаж буй ажлын нөхцөл, аюулгүй ажиллагааны үзлэгийн дүнг харгалзан үзэх шаардлагын үүднээс эдгээр хуулийн төслүүдийг дахин боловсруулахаар хууль санаачлагчид буцаасугай.
Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж, хуулийн төслүүдийн бичлэгийн техник, боловсруулалтыг сайжруулан Улсын Их Хурлын 1997 оны намрын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ