Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

1997-05-29, Улаанбаатар35

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас 1997 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хүн амын амьжиргааны доод түвшингийн тухай” хуулийн төсөлд хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшингийн талаархи үзэл баримтлал бүрэн тусгагдаагүй байна гэж үзэж уг төслийг хууль санаачлагчид буцаасугай.

2.

Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ