Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Шүүгчдийн цалингийн хэмжээ тогтоох тухай

uih-togtool

Шүүгчдийн цалингийн хэмжээ тогтоох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Шүүгчдийн цалингийн хэмжээ тогтоох тухай

1997-06-05, Улаанбаатар38

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг хавсралт ёсоор тогтоосугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Цалингийн хэмжээ тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 66 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ