Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Прокурорын цалингийн хэмжээ тогтоох тухай

uih-togtool

Прокурорын цалингийн хэмжээ тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Прокурорын цалингийн хэмжээ тогтоох тухай

1997-06-05, Улаанбаатар39

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын сарын цалингийн хэмжээг хавсралт ёсоор тогтоосугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Цалингийн хэмжээ тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 66 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ