Нүүр ›
uih-togtool ›
1997 ›
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл тогтоох тухай
uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл тогтоох тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн гишүүнд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл тогтоох тухай
1997-06-05, Улаанбаатар40
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд сар тутам олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 24 000 /хорин дөрвөн мянган/ төгрөг байхаар тогтоосугай.
Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан нэмэгдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгосугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ