Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Статистикийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай

uih-togtool

Статистикийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Статистикийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай

1997-06-05, Улаанбаатар45

Статистикийн тухай Монгол Улсын хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/

статистикийн асуудлаар одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын болон түүний байгууллагуудын шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх арга хэмжээ авах;

2/

аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтэс, тасгийг энэ хуульд нийцүүлэн зохион байгуулж , ажиллуулах асуудлыг Статистикийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд багтаан шийдвэрлэх.

2.

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үндэсний статистикийн газарт даалгасугай:

1/

Үндэсний статистикийн газрын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх;

2/

олон улсын нийтлэг үзүүлэлт, аргачлалд шилжих 1997-2000 оны хөтөлбөр ,Статистикийн тухай хуульд заасан тооллого явуулах хугацааны товыг Засгийн газарт оруулах.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ