Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Хууль Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай

uih-togtool

Хууль Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай

Хүчин төгөлдөр

Хууль Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай

1997-06-13, Улаанбаатар46

хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай: 1/Хууль зүйн сайд хуулийн төслийг эцэслэн хянаж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан тус яамны хуулийн төсөл боловсруулах нэгжийг өргөтгөн зохион байгуулж, шаардлагатай боловсон хүчнээр хангах, төсвийн зохицуулалт хийх арга хэмжээг энэ оны Ш улиралд багтаан авах; 2/хуулийн төсөл боловсруулах ажлын чанарыг сайжруулан, төслийг хууль тогтоомжийн арга ажиллагаа, нэр томъёо, үг хэллэг, найруулгын талаас нь нэг мөр болгон жигдэлж, хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг нарийвчлан хянасны дараа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байх.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ