Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

uih-togtool

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

Хүчин төгөлдөр

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

1997-06-13, Улаанбаатар47

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Байгалийн бүс, бүслүүрийн иж бүрдэл, өвөрмөц тогтоц, амьтан, ургамлынх нь онцлог шинж төрхийг харгалзан Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-уул сумын нутаг дахь Хорьдол, Сарьдагийн нурууны Нарт-уул, Битүү-уул, Хашаат хар уул, Мангууш уул, Бэлтэс, Алтгана, Ар босготын голын эх орчмыг хамарсан газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар; Ховд аймгийн Мянгад, Буянт, Чандмань, Манхан, Дөргөн сумын нутаг дахь Зэрэгийн цагаан нуур, Жаргалант хайрхан, Хар-ус нуур, Хар нуур, Дөргөн нуур орчмыг хамарсан газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар; Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын хилийн зааг дахь Хөгнөхаан уулын орчмыг хамарсан газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авсугай.

Энэ заалтын өгүүлбэрийг 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

2.

Хорьдол-Сарьдагийн дархан цаазат газрын хилийн заагийг 1 дүгээр хавсралтаар, Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ