Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Монгол Улсын 1996 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

uih-togtool

Монгол Улсын 1996 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын 1996 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

1997-06-26, Улаанбаатар48

Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын 1996 оны улсын төвлөрсөн төсвийн орлогын гүйцэтгэлийг 124 539 490.7 мянган төгрөгөөр, зарлагын гүйцэтгэлийг 139 783 345.0 мянган төгрөгөөр баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ