uih-togtool
Нөхөн сонгууль зарлан явуулах тухай
Хүчин төгөлдөрНөхөн сонгууль зарлан явуулах тухай
1997-07-03, Улаанбаатар53
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 21 дүгээр тойрог дахь нөхөн сонгуулийг 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэхээр зарласугай.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 21 дүгээр тойрогт нөхөн сонгуулийн санал хураалтыг 1997 оны 8 дугаар сарын 17-ны өдөр явуулахаар тогтоосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ