Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Төрөлжсөн хуулийн төсөл боловсруулах тухай

uih-togtool

Төрөлжсөн хуулийн төсөл боловсруулах тухай

Хүчин төгөлдөр

Төрөлжсөн хуулийн төсөл боловсруулах тухай

1997-07-03, Улаанбаатар56

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн асуудлын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зорилгоор Нийгмийн даатгал болон Нийгмийн халамжийн талаархи хуулиудыг нэгтгэн төрөлжсөн нэг хууль /кодекс/-ийн төслийг шинэчлэн найруулах хэлбэрээр боловсруулж 1998 оны 1 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ