uih-togtool
Пунсалмаагийн Очирбатын хангамж, хамгаалалтын тухай
Хүчин төгөлдөрПунсалмаагийн Очирбатын хангамж, хамгаалалтын тухай
1997-07-03, Улаанбаатар58
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М. Энхсайхан/-т даалгасугай: 1/Монгол Улсын анхны Ерөнхийлөгч байсан П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн дөрвөн жилийн хугацаанд өвлийн орон сууцаар хангаж, түүний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх; 2/ 50 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий хувийн орон сууцны байшинтай болгох арга хэмжээ авах; 3/ хуульд заасан бусад хангамж, хамгаалалт болон энэ тогтоолыг биелүүлэх арга хэмжээ авах.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ