uih-togtool
Хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрХуулийн төсөл буцаах тухай
1997-07-03, Улаанбаатар60
Улсын Их Хурлын гишүүн Шаравжамцын Батбаяраас 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хүн амын амьжиргааны доод түвшингийн тухай” хуулийн төслийг нийгмийн даатгал, нийгмийн халамжийн хуулиудтай хэрхэн уялдах, шаардагдах хөрөнгө мөнгөний тооцоог нягтлах, Засгийн газрын санал авах болон амьжиргааны доод түвшинг үнэ, тарифын өөрчлөлттэй холбох зэрэг асуудлаар төслийн зарим зүйл, заалтыг тодотгох шаардлагатай гэж үзэж уг төслийг хууль санаачлагчид буцаасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ