uih-togtool
Хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрХуулийн төсөл буцаах тухай
1997-07-04, Улаанбаатар61
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газраас 1997 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төслийг Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцүүлэх нь зүйтэй гэж үзэж уг төслийг хууль санаачлагчид буцаасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ