uih-togtool
Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай
Хүчин төгөлдөрБайнгын хороодын дарга нарыг сонгох тухай
1997-07-09, Улаанбаатар64
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 12 дугаар зүйл, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Санжаасүрэнгийн Зориг; Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар Цэвэлмаагийн Баярсайхан; Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Хашбатын Хулан; Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Дашжамцын Баттулга; Төсвийн байнгын хорооны даргаар Адьяагийн Ганбаатар; Хууль зүйн байнгын хорооны даргаар Чүлтэмийн Отгонбаяр; Эдийн засгийн байнгын хорооны даргаар Даваадоржийн Ганболд нарыг тус тус сонгосугай.
Энэ тогтоолыг 1997 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ