Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Өрийг чөлөөлөх эрх олгох тухай

uih-togtool

Өрийг чөлөөлөх эрх олгох тухай

Хүчин төгөлдөр

Өрийг чөлөөлөх эрх олгох тухай

1997-07-09, Улаанбаатар65

Хүнсний үйлдвэр, комбинатуудад 1991-1993 онд үүссэн онцгой албан татварын өрийг өнөөгийн нөхцөлд бүрэн төлүүлэх боломжгүй байгааг харгалзан тэдгээр үйлдвэр, комбинатуудын санхүүгийн төлбөрийн чадварыг сайжруулан үйлдвэрлэлээ өргөтгөх хөрөнгө оруулах нөхцөлийг бий болгох зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хүнсний үйлдвэр, комбинатуудын /хавсралтад заасан/ онцгой албан татварын өрийн ЗО хувийг тэдгээр үйлдвэр, комбинат 1997 оны 9 дүгээр сард багтаан төлсөн нөхцөлд өрийн үлдэх 70 хувийг хүчингүй болсонд тооцох шийдвэр гаргах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ