uih-togtool
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг, дэвд хамаарах болон түүнтэй адилтгах албан тушаалын цалингийн тухай
Хүчин төгөлдөрТөрийн өндөр албан тушаалтны зэрэг, дэвд хамаарах болон түүнтэй адилтгах албан тушаалын цалингийн тухай
1997-07-09, Улаанбаатар66
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
”Төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн болон албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 1995 оны 65 дугаар тогтоолын 1, 2, 3, 4 дүгээр хэсэг, “Цалингийн хэмжээ тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 1995 оны 67 дугаар тогтоол, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 1997 оны 1 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн дагуу тус тус тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээг 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмэгдүүлсүгэй.
Төрийн улс төрийн албан тушаалын цалингийн шинэчилсэн бодлогыг боловсруулж Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т үүрэг болгосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ