Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1997 › Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

uih-togtool

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Хүчин төгөлдөр

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

1997-07-09, Улаанбаатар70

Монгол Улсын Их Хурлаас Тогтоох нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 1997 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосугай: Нэг. Нийгмийн хамгааллын асуудалтай холбоотой хуулийн төслүүд:

1/

Хүн амын амьжиргааны доод түвшингийн тухай хуулийн төсөл

2/

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн төсөл

3/

Хөдөлмөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

4/

Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл

5/

Долоо хоногийн ажлын цагийг ажлын 5 өдөрт шилжүүлэх тухай хуулийн төсөл Хоёр.Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслүүд болон бусад асуудал:

6/

Орон сууцны тухай ерөнхий хуулийн төсөл

7/

Иргэний хувийн өмчийн газрын тухай хуулийн төсөл

8/

Газар хувьчлах тухай хуулийн төсөл

9/

Хоршооны тухай хуулийн төсөл

10/

Шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах тухай хуулийн төсөл

11/

Монгол Улсын 1998 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн төсөл

12/

Төрөөс мөнгөний бодлогын талаар 1998 онд баримтлах чиглэл

13/

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 1998 онд хөгжүүлэх үндсэн чиглэл

14/

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцын тухай

15/

Улсын төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга

16/

Нийгмийн салбарын хувьчлалын тухай хуулийн төсөл

17/

Газрын бүртгэлийн зураглалын тухай хуулийн төсөл

18/

Нэмүү өртгийн татварын тухай хуулийн төсөл

19/

Төсвийн байгууллагын менежмент, санхүүжилтын тухай хуулийн төсөл

20/

а.Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал б.Монгол Улсын хүн амын нутагшлын байршил, хөгжлийн ерөнхий төсөл

21/

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл

22/

Дампуурлын тухай хуулийн төсөл

23/

Арилжааны даатгалын ерөнхий хуулийн төсөл

24/

Барилгын тухай хуулийн төсөл

25/

Хот байгуулалтын тухай хуулийн төсөл Гурав.Монгол Улсын Үндсэн хуульд хуулиар тусгайлан зохицуулахаар заасан хуулиуд:

26/

Дайн бүхий байдлын тухай хуулийн төсөл

27/

Гадаадын цэргийн хүчийг байрлуулах, дамжуулан өнгөрүүлэх тухай хуулийн төсөл

28/

Яамдын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл Дөрөв. Бусад хуулиуд:

29/

Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн төсөл

30/

Батлан хамгаалах тухай хуулийн төсөл

31/

Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

32/

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

33/

Агентлагийн тухай хуулийн төсөл

34/

Архивын тухай хуулийн төсөл

35/

Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл

36/

Сонгуулийн хуулийн төсөл

37/

Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр

38/

а.Олон түмний мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн төсөл б.Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл

39/

Гэр бүлийн тухай хуулийн төсөл

40/

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл

41/

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн төсөл

42/

Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн тухай хуулийн төсөл

43/

Ажлын байр бий болгох үндэсний хөтөлбөр

44/

бусад асуудал.

2.

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/

Улсын Их Хурлын 1997 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газрын өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг 1997 оны 9 дүгээр сарын 15-ны дотор багтаан өргөн мэдүүлэх;

2/

энэ тогтоолын хавсралтад заасан хуулийн төслүүдээс Засгийн газрын өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг 1997 оны 12 дугаар сарын 1-ний дотор өргөн мэдүүлэх.

3.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг сайтар хангахыг Байнгын хороодын дарга нарт даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ