Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › 1998 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

uih-togtool

1998 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Хүчин төгөлдөр

1998 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

1998-10-01, Улаанбаатар105

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 1998 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосугай: Нэг.Төрийн байгуулалтын чиглэлээр:

1.

а.Олон түмний мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн төсөл б.Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл

2.

Сонгуулийн хуулийн төсөл

3.

Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

4.

Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

5.

Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

6.

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

7.

Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

8.

Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн байдлын тухай хуулийн төсөл

9.

Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Хоёр.Нийгмийн бодлогын чиглэлээр

10.

Хөдөлмөрийн тухай болон түүнтэй холбогдох хуулийн төслүүд

11.

Нийгмийн салбарын хувьчлалын тухай хуулийн төсөл

12.

Нийгмийн халамжийн төрөлжсөн хуулийн төсөл

13.

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах Үндсэн чиглэл, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс, түүнтэй холбогдох хуулиудын төсөл. Гурав.Эдийн засаг, төсвийн асуудлаар:

14.

Улсын төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төсөл

15.

Газар хувьчлах тухай хуулийн төсөл

16.

Иргэний хувийн өмчийн газрын тухай хуулийн төсөл

17.

Орон сууцны тухай ерөнхий хуулийн төсөл

18.

Компанийн тухай хуулийн төсөл

19.

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн төсөл

20.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл

21.

а.Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал б.Монгол Улсын хүн амын нутагшлын байршил, хөгжлийн ерөнхий төсөл

22.

Аялал, жуулчлалын тухай хуулийн төсөл

23.

Иргэн, хуулийн этгээд байгуулахгүйгээр аж ахуй эрхлэх тухай хуулийн төсөл

24.

1999 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн төсөл

25.

Засгийн газрын үйл ажиллагааны тайлан

26.

Эдийн засаг, нийгмийг 1999 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл

27.

Төрөөс 1999 онд баримтлах мөнгөний бодлого.

28.

Иргэний нисэхийн тухай хуулийн төсөл

29.

Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого

30.

Орон сууц хувьчлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

31.

Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

32.

Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

33.

Автотээврийн тухай хуулийн төсөл

34.

Аж ахуйн үйл ажиллагааны бүртгэл, тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төсөл Дөрөв.Аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлээр:

35.

Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

36.

Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

37.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Тав.Хууль зүйн чиглэлээр:

38.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн төсөл

39.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төсөл

40.

Өмгөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

41.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

42.

Хувийн мөрдөлт, хамгаалалтын тухай хуулийн төсөл

43.

Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

44.

Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 45/Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 46/ Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн төсөл 47/Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих тухай хуулийн төсөл 48/Захиргааны журмаар баривчлагдсан хүмүүсийг албадан хөдөлмөрлүүлэх тухай хуулийн төсөл 49/Зарим өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх, албадан хөдөлмөрлүүлэх тухай хуулийн төсөл 50/Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 51/Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 52/Иргэний бүртгэлийн тухай хуулийн төсөл Зургаа. Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн асуудлаар: 53/ Кадастрын зураглалын тухай хуулийн төсөл 54/ Бусад

2.

Засгийн газраас өргөн мэдүүлж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг 1998 оны 11 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

3.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Байнгын хороо, чуулганы хуралдаанаар өмнө хэлэлцэж эхэлсэн хуулийн төслүүдийг намрын чуулганаар хэлэлцэх бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нарт даалгасугай.

4.

Энэ тогтоолын хавсралтад дурдсан хуулийн төслүүдээс нэн яаралтай зайлшгүй хэлэлцэх шаардлагатай бөгөөд боловсруулалтын хувьд бэлэн болсон төслүүдийг намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахыг Байнгын хороодын дарга нарт даалгасугай.

5.

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар тодорхой хугацаанд хэлэлцэхээр хууль тогтоомжид заасан асуудлыг намрын ээлжит чуулганаар цаг тухайд нь хэлэлцэж байхаар тогтоосугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ