Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Орон даяар гашуудал зарлах тухай

uih-togtool

Орон даяар гашуудал зарлах тухай

Хүчин төгөлдөр

Орон даяар гашуудал зарлах тухай

1998-10-05, Улаанбаатар106

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монголын Ардчилсан хөдөлгөөнийг үндэслэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амь насаа алдсантай холбогдуулан талийгаачийг сүүлчийн замд нь үдэх үеэр орон даяар гашуудал зарлан ёслол үйлдэх нь зүйтэй гэж үзсүгэй.

2.

Гашуудлын ёслол үйлдэх /хугацаа тогтоох, тэр үед төрийн далбаа бөхийлгөх, хөдөлгөөнийг түр зогсоох, буудлага хийх, гашуудлын дуут дохио өгөх зэрэг арга хэмжээ авч явуулах / түр журам тогтоож хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

3.

Энэхүү тогтоолыг 1998 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ