Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Тогтоолын төсөл буцаах, нэгдмэл стандарт бий болгох тухай

uih-togtool

Тогтоолын төсөл буцаах, нэгдмэл стандарт бий болгох тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын төсөл буцаах, нэгдмэл стандарт бий болгох тухай

1998-01-02, Улаанбаатар1

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Р.Бадамдамдин, Ж.Бямбадорж, Ч.Сайханбилэг, С.Чимэдцэрэн нараас 1997 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсад албан хэргийг латин үсгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг латин үсгийг албан хэрэг хөтлөх хэмжээнд авч үзэх болоогүй байна гэж үзэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг санаачлагчид нь буцаасугай.

2.

Монгол хэл бичгийг латин үсгээр хөрвүүлэн буулгах нэгдмэл стандартыг бий болгох асуудлыг судлаж шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ